Бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн сонгомол бөх, эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн төрлөөр явагдсан бол өнөөдрөөс эрэгтэйчүүдийн чөлөөт бөхийн төрөл эхэлж байна.
Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд зодоглох монгол бөхчүүдийн мэдээлэл болон тэмцээний дэлгэрэнгүй хуваарийг ЭНД дарж үзнэ үү.
Эмэгтэй чөлөөт бөхийн төрөл хоёр өдрийн турш зохион байгуулагдсан ба манай улс бүтэн багаар оролцон хоёр алт, дөрвөн мөнгө, нэг хүрэл буюу нийт долоон медаль хүртэн багийн дүнгээр тэргүүллээ. Тус мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү.
Азийн АШТ өнөөдөр чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн төрлөөр үргэлжлэн явагдах бөгөөд 57, 65, 70, 79, 97 кг жингийн барилдаанууд болно. Манай улсаас өнөөдөр дараах бөхчүүд зодоглоно.
57 кг: Занданбудын Занабазар
65 кг: Сармандахын Билгүүн
70 кг: Энхтуяагийн Тэмүүлэн
79 кг: Дамжингийн Батзул
97 кг: Чинбатын Алтангэрэл
Манай бөхчүүдийн оноолт:
Шууд дамжуулалтыг дэлхийн бөхийн нэгдсэн холбооны https://uww.org/event/asian-championships-16?tab=results сувгаар хүлээн авч үзнэ үү.
Чөлөөт бөхийн холбооныхон олигтойхон ажиллах дүрэм дүрэмийг сайжруулах талаар ажил хийх цагын болсон байна шүү дээ.