Японы мэргэжлийн сумо бөхийн 11 дүгээр сарын Кюүшү башёгийн дөрөв дэх өдрийн барилдааны тоймыг толилуулж байна.
Башёг нэг ч унаагүйгээр үргэлжлүүлэн барилдаж буй Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ маэгаширагийн 3-аас барилдаж буй Окиноумигээр ээлжит даваагаа авлаа. Харин түүнтэй хамт гурван даваатай явсан Хошорюү С.Бямбасүрэн Чиёотайрюуд өвдөг шороодсоноор гурван даваа, нэг унаатай боллоо.
Өчигдрийн онцлох барилдаанаар Озеки Шодай маэгаширагийн 2-оос барилдаж буй Дайейшод өвдөг шороодсон ба өнөөдрөөс башёг өнжихөөр боллоо.