Японы мэргэжлийн сумо бөхийн 11 дүгээр сарын Кюүшү башёгийн гурав дахь өдрийн барилдааныг шууд дамжуулан үзүүлж байна.
Энэ удаагийн башёд Комүсүби Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ тэргүүтэй манай 19 бөх дөрвөн зиндаанд барилдаж байна.
Өнөөдөр башёг нэг ч унаагүйгээр үргэлжлүүлэн барилдаж буй Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ маэгаширагийн 2-оос барилдаж буй Оношотой барилдах бол Хошорюү С.Бямбасүрэн Энхотой барилдах оноолттой байна.
Жич: Тухайн өдрийн барилдааны шууд дамжуулалтын бичлэг барилдаан дуусахад устдаг тул та үзэж амжаагүй бол маргааш өглөө нийтлэгдэх тойм бичлэгийг хүлээн авч үзэх боломжтой.