Японы мэргэжлийн сумо бөхийн 11 дүгээр сарын Кюүшү башё эхэллээ.
Энэ сарын 8-22-ны өдрүүдэд үргэлжлэн явагдах Кюүшү башё их аварга Хакухо М.Даваажаргал, аварга Какүрюү М.Ананд нар бэртлийн улмаас өнжиж байгаа ч Комүсүби Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ тэргүүтэй манай 19 бөх дөрвөн зиндаанд хүч үзнэ.
Өчигдөр эхэлсэн башёгийн эхний өдөр дээд зиндаанд барилдаж буй Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Тамаваши Б.Мөнх-Оргил, Хошорюү С.Бямбасүрэн нар эхний даваагаа авлаа.