Мэргэжлийн боксын хамгийн том холбоо болох WBC холбооны 57,2 кг-ийн жингийн дэлхийн аваргын цол, бүсний төлөө тулалдах эрхийн төлөөх тулаанд МУГТ Н.Төгсцогт өрсөлдөгчөө 12 үеийн турш илүүрхэн хожлоо.
Өнөө өглөө (2020.09.20-ны өглөө) тулалдсан түүний тулааныг спорт мэдээ, мэдээллийн www.livetv.mn/sport суваг уламжлал ёсоор шууд дамжуулан үзүүлсэн билээ. Харин одоо уг тулааны бичлэгийг бүрэн эхээр нь толилуулж буйг хүлээн авна уу.
Энэхүү тулаанд Н.Төгсцогт аварга Барбадосын “цэрэг” хочит Кобиа Брийдитэй тулалдсан ба 12 үе тулалдаж , шүүгчдийн олонхийн саналаар оноогоор ( 114:112, 111:115, 114:113) ялсан юм. Манай тулаанч 12 үеийн турш илүүрхэн тулалдсан ба өрсөлдөгчөө тулааны нэг болон хоёрдугаар үед хэд хэдэн удаа хүнд цохилтод оруулж байлаа. Карьерийнхээ турш нэг ч ялагдаж үзээгүй Барбадосын цэрэгт ялагдал гээчийг амсуулах хүн нь гагцхүү Монголын "King Tug" байж.
Тулааныг бүтэн үзсэн бокс сонирхогчид Барбадосын "цэрэг"-т шүүгчдээс харьцангуй өндөр өгсөнд гайхаж буйгаа олон нийтийн сүлжээгээр илэрхийлсээр байна.
Илүүүрхэж зодоогүй шүү. Ингэж хэтрүүлж бичихээ болино уу.
Илүү байна Өмхий Хужаа минь
Эхний хэдэн раманд бараг унагаасан даа. Илүү байсаан.
Zugeer zurag bna shdee
Сайн байлаа King Tuuguu
Mundag bainaaa! Bayar hurgie!