Холимог тулааны шилдэг тулаанч Б.Азжавхлан монгол тулаанчдаас анх удаа АНУ-ын BYB Extreme холбооны нүцгэн гарын тулаанд оролцлоо.
Энэ нь тулаанчдын шандсыг шалгасан хамгийн хүнд төрөл юм. Учир юу гэвэл тулаанчид зай багатай гурвалжин рингэнд хамгаалалтын бээлийгүй тулалддаг бөгөөд боксын хамгийн эртний төрөл гэх нь бий. Өнө эртний түүхтэй ч 2015 оноос дахин сэргэх болсон уг төрөл нь гудамжны тулаанаас ялгаатай нь өөрийн гэсэн дүрмийн дагуу тулалддаг. Тулааны чансаанаас хамаарч хоёр минутаар 5 үе, гурван минутаар тав эсвэл долоон үе тулалдах нь бий.
Энэ сарын 22-ны өдөр АНУ-ын BYB Extreme холбооны BYB 37 тулаанд манай тулаанч Б.Азжавлан тулалдлаа. Тэрээр өнгөрсөн сард Fury FC 100 тулаанд өрсөлдөгчөө буулган аваад байсан юм. Энэ удаа түүний өрсөлдөгч нь Мексик тулаанч Карлос Гуэрра байлаа. Тулааны өмнө жингийн үзлэгт Мексик тулаанч жингийн хэтрэлттэй байсан ч Б.Азжавхлан тулалдахаас татгалзаагүй байна. Ийнхүү тулаан эхлэхэд Б.Азжавхлангийн гар хугарч эмч тулааныг цааш үргэлжлүүлэх боломжгүй хэмээн үзсэн байна. Бэртэл гэмтлээ бүрэн эдгээж амжилттай эргэн ирэхийг хүсье аваргаа.
ETHICAL HACKER FOR HIRE Expert Recovery Master is the best hacker on lost Bitcoin recovery. Before meeting him I had already encountered five different hackers whom I contacted to help me recover my lost Bitcoin, they all turned out to be fake. I’m glad I didn’t give up trying to recover my money from those scammers and I’m glad for my inlaw that introduced me to him. He successfully recovered my funds Contact Address: expertrecoverymaster(@)proton(.)me