Японы мэргэжлийн сумо бөхийн есдүгээр сарын банцүкэ зарлагдлаа.
Есдүгээр сарын 13-ны өдөр эхлэх башёд монголын 20 хүчтэн барилдах ба дээд зиндаанд зүүн, баруун жигүүрийн хоёр аваргаараа манлайлуулсан долоон бөх барилдана. Дээд зиндаанд шинээр Ичиножо А.Ичинноров, Хошорюү С.Бямбасүрэн нар дэвшсэн байна.
Есдүгээр сарын 13-наас 27-ний өдрүүдэд явагдах японы мэргэжлийн сумо бөхийн барилдааныг манай сайт уламжлал ёсоор шууд дамжуулан үзүүлнэ.
Хокүсэйхо Даваанинж алга байна