Японы мэргэжлийн сумо бөхийн долоодугаар сарын башёгийн сүүлийн өдрийн барилдааны тоймыг толилуулж байна.
Эл өдөр мэргэжлийн сумо бөхийн хамгийн доод болон дээд зиндаанд Монгол бөхчүүд түрүүллээ. Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ бэртлийн улмаас чансаа доошилсон хэдий ч амжилттай эргэн ирэлтийг хийж таван жилийн дараа дахин эзэн хааны цомыг хүртлээ. Харин Жонокүчи зиндаанд анх удаа сумод хүч үзэж буй Хокүсейхо А.Даваанинж нэг ч унаагүйгээр тэргүүллээ.
Goy baisan