Японы мэргэжлийн сумо бөхийн хару башёгийн сүүлийн өдрийн барилдааны тоймыг толилуулж байна.
Оны эхний хацу башёг амжилт муутай эхлүүлж дундаас нь орхисноос үүдэлтэйгээр монгол аваргуудыг зодог тайлах тухай сануулж байсан ч хару башёд тэд үзүүр түрүү булаалдлаа. Хэдийгээр үзэгчгүйгээр явагдсан ч бөхчүүд тун үзүүштэй өрсөлдөөнтэй барилдаануудыг үзүүллээ.
Макуучи зиндаанд монгол аваргууд 52 удаа учраа тааран барилдаж Хакухо аварга давснаар 44 дэх түрүүгээ хүртсэн байна. Мөн түүнчлэн Жонидан зиндаанд Дэванорюү Т.Тэмүүлэн нэг ч уналгүйгээр түрүүллээ. Хару башёгийн зургаан зиндаанд 13 монгол бөх 50-аас дээш хувийн амжилтаа үзүүлж, долоон бөх 50-аас дээш хувийн амжилтаа үзүүлж чадсангүй.
Хару башёгийн таван зиндаанд барилдсан монгол бөхчүүдийн даваа, унааны дэлгэрэнгүй мэдээлэл
Макүүчи зиндаа
Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 13:2
Ёкозүна Какүрюү М.Ананд 12:3
Кирибаяама Б.Лхагвасүрэн 9:6
Азүмарюү С.Тодбилэг 5:10
Тамаваши Б.Мөнх-Оргил 6:9
Жүрёо зиндаа
Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 10:5
Ичиножо А.Ичинноров 9:6
Хошорюү С.Бямбасүрэн 8:7
Кёкүшүхо Т.Эрдэнэбаатар 8:7
Чиёошома Г.Мөнхсайхан 8:7
Дайшохо Ч.Шижирбаяр 4:11
Миторюү Б.Төрболд 4:11
Макүшита зиндаа
Кёкүсотэн Э.Энхманлай 6:1
Кагамио Б.Нанжид 4:3
Сакигакэ Я.Баттүшиг 3:4
Саданохикари Д.Наранцогт 2:5
Санданмэ зиндаа
Дайтэнма Н.Чинзориг 4:3
Ёүшояма Б.Анхбаяр 4:3
Хокүтэнкай Г.Сүхбат 3:4
Жонидан зиндаа
Дэванорюү Т.Тэмүүлэн 7:0
Хакухо одоо өөрөө хүсэж Японы иргэн болсон. Монгол биш...
Хакухог ямар монгол гэх юм, япон л гэнэ ш дээ, одоо албан есоор япон бех туруулсэн гэж статистикт буртгэгдэж байгаа биз дээ
японы иргэн боллоо гээд цус нь япон болчих юмуу жаахан эерэг байцгааяаа манайхаан