Японы мэргэжлийн сумо бөхийн хару башёгийн зургаа дахь өдрийн барилдааны тоймыг толилуулж байна.
Өчигдөр Какүрюү М.Ананд аварга нэгдүгээр сарын Хацү башёд түрүүлсэн Токүшорюүтэй анх удаа учраа тааран барилдлаа. Энэ сарын башёгийн эхний өдрөөс дараалан унаад байсан Токүшорюү өчигдөр Какүрюү М.Ананд аваргаар эхний даваагаа авлаа.
Харин их аварга Хакухо М.Даваажаргал Юутакаяамаг гурав дахь удаагаа хаялаа. Зургаан өдрийн дараах байдлаар дээд зиндааг зургаан даваа нэг ч унаагүй их аварга Хакухо М.Даваажарга тэргүүтэй гурван бөх тэргүүлж байна.
Жүрёо зиндааг нэг ч унаагүй тэргүүлж байсан Түронофужи Г.Ган-Эрдэнэ, Чиотори нар хоёулаа өчигдөр өвдөг шороодлоо.
Какүрюү зодогоо тайлах болчичээ