Японы мэргэжлийн сумо бөхийн холбооноос энэ сард явагдах хару башёг үзэгчгүй танхимд явуулах шийдвэр гаргалаа.
Шалтгаан нь дэлхий нийтийг айдаст автуулаад буй корона вирус. Япон улсын засгийн газрын зүгээс Япон улсад хурдацтай тархаж буй шинэ төрлийн вирусын эсрэг авч буй арга хэмжээний нэг нь ойрын өдрүүдэд төрөл бүрийн спортын арга хэмжээг цуцлах чиглэл өгөөд байгаа юм.
Хару башёд Монгол аваргуудаараа манлайлуулсан манай 22 сүмоч таван зиндаанд барилдана. Манай сайт уламжлал ёсоор сумо бөхийн Хару башёг шууд дамжуулан үзүүлэх болно.
Ийнхүү энэ сарын 8-ны өдөр эхлэх сумо бөхийн хару башё 75 жилийн дараа дахин үзэгчгүй танхимд явагдах нээ.