Чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд медаль хүртсэн тамирчдынхаа бичлэгийг цувралаар толилуулж байна.
- Эмэгтэйчүүдийн 57 кг жинд Азийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл, залуучуудын ДАШТ-ий алт, хүрэл медальт ОУХМ Э.Даваачимэгийн бүх барилдааны бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.
- Эмэгтэйчүүдийн -59 кг жинд мөнгөн медаль хүртсэн А.Батцэцэгийн бүх барилдааны бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.
Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий эрэгтэйчүүдийн хамгийн хүнд жин буюу 125 кг жинд “Инчёнь-2014” Азийн наадмын хүрэл, Азийн АШТ-ий алт, гурван хүрэл медальт, “Сүлд” спорт хорооны тамирчин ОУХМ Доржхандын Хүдэрбулга мөнгөн медаль хүртлээ.
Д.Хүдэрбулга 1/4 шигшээд Пакистаны Мухаммад Анварыг 12:1-ээр ялсан юм.
Хагас шигшээд БНСУ-ын Нам Кун Жинийг 8:0-ээр яллаа.
Алтан медалийн төлөөх барилдаанд 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга Казахстаны Юсуп Батырмурзаевт 0:10-аар ялагдан мөнгөн медаль хүртлээ.
Ийнхүү тэрбээр Азийн аваргаас тав дахь медалиа зүүснээс гадна тивийн иж бүрэн медальтай Монголын эрэгтэй бөхчүүдээс анхны бөх болж байна. Түүнчлэн түүний хувьд манай хүнд жингийн шилдэг бөхчүүд болох ОУХМ Ж.Чулуунбат, Н.Золбоо нартай адил Азийн АШТ-ээс таван медальтай боллоо.