Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 18-23-ны өдрүүдэд Энэтхэг улсын Шинэ Дели хотноо зохион байгуулагдлаа.
Манай сайт тив, дэлхийн аливаа томоохон тэмцээн, уралдааныг шууд дамжуулан үзүүлэхээс гадна медаль хүртсэн тамирчдынхаа бичлэгүүдийг хүргэдэг уламжлалынхаа дагуу Чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд медаль хүртсэн тамирчдынхаа бичлэгийг цувралаар толилуулж байна.
- Эмэгтэйчүүдийн 57 кг жинд Азийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл, залуучуудын ДАШТ-ий алт, хүрэл медальт ОУХМ Э.Даваачимэгийн бүх барилдааны бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.
23 хүртэлх насны ДАШТ-ий мөнгөн медальт, залуучуудын дэлхийн болон Азийн аварга, “Жакарта-2018” Азийн наадмын хүрэл, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, үндэсний шигшээ баг, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Алтанцэцэгийн Батцэцэг 59 кг-ын жинд мөнгөн медаль хүртлээ. Ийнхүү түүний хувьд сүүлийн гурван жил дараалан тивээсээ медаль (2018 онд Бишкект хүрэл, 2019 онд Шианьд мөнгөн медаль хүртсэн) зүүж байна.
А.Батцэцэг хэсгийн барилдаанд Узбекистаны Гульнора Тошпулатоваг 10:0-ээр цэвэр ялсан.
Хоёрдугаар тойрогт БНСУ-ын Квон Юн Жинийг 8:2-оор ялсан байна.
Гуравдугаар тойрогт Японы Кон Юүмиг цэвэр ялсан байна.
Хагас шигшээд Казахстаны Мадине Бакбергеноваг 5:1-ээр ялсан ч алтан медалийн төлөөх барилдаанд 2017 оны Азийн АШТ-ий мөнгөн медальт Энэтхэгийн Сарита Морд 2:3-аар ялагдан мөнгөн медаль хүртлээ.
Minii nz mundag shv amjilt
Батцэцэг дутуу л бн даа.мэх нь блхгуй юм.