ВИДЕО: М.Даваабанди олимпийн жинд шагналт байранд орлоо

Сурталчилгаа
ВИДЕО: М.Даваабанди олимпийн жинд шагналт байранд орлоо

 

Бөхийн төрлүүдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний сонгомол бөхийн барилдаанууд явагдаж дууслаа. 

 

Манай сайт бөхийн төрлүүдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдрөөс шууд дамжуулан хүргэж байгаагаас гадна медаль хүртсэн тамирчдын мэдээлэл болон шигшээ барилдаануудыг бичлэгээр хүргэж байгаа билээ. 

  • Тэмцээний эхний өдөр сонгомол бөхийн -55, -63, -77, -87, -130 кг жингүүдийн аваргууд болон шигшээ барилдааны бичлэгийг ЭНД дарж үзнэ үү. 

Өчигдөр сонгомол бөхийн сүүлийн таван жин болох -60, -67, -72, -82, -97 кг жингүүдийн барилдаан явагдлаа. 

“Улаанбаатар-2019” 23 хүртэлх насны Азийн АШТ-ий хүрэл медальт ОУХМ М.Даваабанди өчигдөр олимпийн жин болох 60 кг жинд тэгшитгэлийн барилдаанд өнгөрсөн жилийн зүүн өмнөд азийн наадмын хүрэл медальт Тайландын Нуттапонг Хинмээг 8:0-ээр ялсан.

1/4 шигшээд залуучууд, 23 хүртэлх нас, насанд хүрэгчдийн дэлхийн дэд аварга Кыргызстаны Жоламан Шаршенбековт 0:10-аар ялагдсан юм. 

Улмаар дагах барилдаанд 2018 оны ДАШТ-ий мөнгөн медальт Казахстаны Айдос Султангалид 0:9-өөр ялагдсанаар жиндээ долдугаар байрт шалгарав.


Энэ жинд дэлхийн аварга Японы К.Фумита алтан медалийг хүртлээ. Тэрээр шигшээ барилдаанд манай М.Даваабандийг ялсан Кыгызстаны Жоламан Шаршенбековыг 4:0 харьцаагаар ялж аваргын титмийг зүүлээ.

Бөхийн төрлүүдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн төрлөөр үргэлжлэн явагдана. 

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0