ВИДЕО: Бөхийн төрлүүдийн ААШТ-ийн эхний аваргууд

Сурталчилгаа
ВИДЕО: Бөхийн төрлүүдийн ААШТ-ийн эхний аваргууд

 

Бөхийн төрлүүдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Энэтхэг улсын Шинэ Дели хотноо өчигдөр албан ёсоор сонгомол бөхийн төрлөөр эхэллээ. 

 

Тэмцээний эхний өдөр сонгомол бөхийн -55, -63, -77, -87, -130 кг жингүүдийн барилдаан явагдсан ба тус таван жингийн аваргуудыг танилцуулж байна. 

55 кг жинд 2018 оны залуучуудын дэлхийн аварга Ираны П.Насерпур Узбекистаны Ж.Ортикбоевыг 8:0 харьцаагаар ялж тивийн аварга боллоо. 

63 кг жинд Олимпийн хүрэл медальт Узбекситан ы Э.Тасмурадов тивийн аваргаас тав дахь алтан медалиа хүртлээ. Тэрээр 10 гаруй хоногийн өмнө бэлтгэлийн явцад хавиргаа хугалсан ч тамирчин хүний тэсвэр тэвчээрээр аварга гэдгээ дахин баталлаа. Тэрээр шигшээ барилдаанд БНСУ-ын Ж.Сонгийг 9:0 харьцаагаар ялсныхаа дараа "Би залуу бөх биш тул түрүүлэх зорилгоос илүүтэйгээр Олимпийн их наадмыг зорьж буй зорилго минь надад хүч өглөө" гэсэн юм. 

77 кг жинд өнгөрсөн жилийн Ази тивийн аваргын хүрэл медальт Казахстаны Т.Шадукаев Ираны П.Поштамыг 10:1 харьцаагаар буулган авч медалийн өнгөө хувиргалаа. 

87 кг жинд Энэтхэгийн К.Сунил нутагтаа зохион байгуулагдаж буй Ази тивийн аваргад 27 жилийн дараах алтан медалийг авч ирлээ.  

130 кг жинд 2018 оны залуучуудын дэлхийн аварга Ираны А.Мирзазадех БНСУ-ын М.Кимтэй барилдан 9:0 харьцаагаар илүүрхэн яллаа. Түүний алтан медаль нь 130 кг жинд Ираны тав дахь жилдээ дараалсан аваргыг титэм боллоо. 

Манай сайт Ази тивийн аваргыг шууд дамжуулан үзүүлэхээс гадна өдөр бүрийн шигшээ барилдаануудыг дараа өдөр нь бичлэгээр тоймлон хүргэх болно.  


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0