Японы мэргэжлийн сумо бөхийн Озеки Гоейдо зодог тайлж буйгаа мэдэгдлээ.
Тэрээр 2020 оны анхны башёг таван даваа, 10 унаатайгаа өндөрлүүлж тун тааруу амжилт үзүүлсэн нь зодог тайлахад хүргэсэн байна. Өдгөөр 33 настай Гоейдо 2005 оноос сумо бөхөөр барилдаж 2014 оны намрын барилдаанд Озеки цол хүртсэнээсээ хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй Озеки цолоо хадгалж ирсэн байдаг. Мөн түүнчлэн карерийнхээ туршид дээд зиндаанд нэг удаа түрүүлж, найман удаа үзүүр, түрүү бөх булаалдаж байлаа. 2016 оны намар тэрээр 86 жилийн дараа төрөлх Осака хотоос төрсөн түрүү бөх болсон байдаг.
Гоеидо зодог тайлсныхаа дараа Сакайгава дэвжээндээ туслах багшаар ажиллахаар болсон байна.
ozeki bish Оозэки