Иван Ярыгиний нэрэмжит чөлөөт бөхийн “Алтан Гранпри” тэмцээний хоёр дахь өдрийн барилдааныг шууд дамжуулан үзүүлж байна.
Өнөөдөр хуваарь ёсоор эмэгтэй – 50, 55, 59, 65 кг, эрэгтэй – 57, 61, 70 кг жингүүдийн дагах барилдаан болон шигшээ барилдаан, эмэгтэй – 53, 57, 62 кг, эрэгтэй - 65, 79, 125 жингүүдийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаанууд явагдана.
Эмэгтэйчүүдийн 50 кг жинд 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, үндэсний шигшээ баг, "Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Ц.Намуунцэцэг, 59 кг ДАШТ-ий хошой хүрэл медальт, үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Б.Шоовдор нар өчигдөр урамтай сайхан барилдаж алтан медалийн төлөө барилдах эрхтэй болсон. Тэдний хагас шигшээ барилдааныг нөхөж үзэхийг хүсвэл ЭНД дарна уу.
Мөн түүнчлэн эрэгтэйчүүдийн 57 кг жинд З.Занабазар, 61 кг жинд Э.Төгсжаргал, 70 кг жинд Л.Батбаяр, О.Ганбаяр, эмэгтэйчүүдийн 50 кг жинд Б.Мөнхнар, 55 кг жинд Э.Даваачимэг нарын зургаан бөх өнөөдөр дагах барилдаан хийх юм.
Өнөөдөр явагдах эмэгтэй – 53, 57, 62 кг, эрэгтэй - 65, 79, 125 жингүүдэд манай дараах бөхчүүд барилдана.
- Эрэгтэйчүүдийн -65 кг жинд Х.Хишигбат, Т.Тулга, С.Билгүүн, А.Мөнх-Эрдэнэ, Б.Буд, Б.Өсөхбаяр, Б.Нямдорж нарын долоон бөх барилдана.
- Эрэгтэйчүүдийн -79 кг жинд Д.Батзул, З.Мөнхзолбоо, П.Тэлмэн нарын гурван бөх барилдана.
- Эрэгтэйчүүдийн -125 кг жинд Д.Хүдэрбулга, Н.Золбоо, М.Лхагвагэрэл нарын гурван бөх барилдана.
- Эмэгтэйчүүдийн -53 кг жинд Б.Хулан, Б.Болортуяа, А.Наранцацрал, Б.Энхцэцэг, Г.Отгонжаргал, Э.Сумьяа нарын зургаан бөх барилдана.
- Эмэгтэйчүүдийн -57 кг жинд А.Батцэцэг, Б.Хонгорзул, П.Шинэхүү нарын гурван бөх барилдана.
- Эмэгтэйчүүдийн -63 кг жинд Ө.Пүрэвсүрэн, П.Номин-Эрдэнэ, Х.Болортуяа, С.Цэрэнчимэд нарын дөрвөн бөх барилдана.
Ийнхүү өнөөдөр манай улсаас 34 бөх барилдана.
А ДЭВЖЭЭГ ШУУД ҮЗЭХ:
В ДЭВЖЭЭГ ШУУД ҮЗЭХ:
С ДЭВЖЭЭГ ШУУД ҮЗЭХ:
Бөхчүүдийн дэвжээнд гарах дараалал