Чөлөөт бөхийн Иван Ярыгин нэрэмжит 31 дэх удаагийн “Алтан Гранпри” тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 57, 61, 70, эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 65 кг жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан явагдлаа.
Манай улсаас эмэгтэйчүүдийн 50 кг жинд 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, үндэсний шигшээ баг, "Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Ц.Намуунцэцэг, 59 кг ДАШТ-ий хошой хүрэл медальт, үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Б.Шоовдор нар урамтай сайхан барилдаж алтан медалийн төлөө барилдах эрхтэй боллоо.
Ц.Намуунцэцэг хагас шигшээд эзэн орны Анжелика Витошкинаг, Б.Шоовдор Казахстаны Мадине Бакбергеноваг тус бүр оноогоор цэвэр ялсан юм.
Түүнчлэн эрэгтэйчүүдийн 57 кг жинд З.Занабазар, 61 кг жинд Э.Төгсжаргал, 70 кг жинд Л.Батбаяр, О.Ганбаяр, эмэгтэйчүүдийн 50 кг жинд Б.Мөнхнар, 55 кг жинд Э.Даваачимэг нарын зургаан бөх дагах барилдаан хийхээр боллоо.
Манай сайт Иван Ярыгин нэрэмжит “Алтан Гранпри” тэмцээнийг шууд дамжуулан үзүүлж байгаа ба өнөөдрийн хуваарийг толилуулж байна.
Нэгдүгээр сарын 24-ний өдөр
12.00-18.00 – Дагах барилдаан: эмэгтэй – 50, 55, 59, 65 кг, эрэгтэй – 57, 61, 70 кг
12.00-18.00 – Урьдчилсан болон 1/2 финал: эмэгтэй – 53, 57, 62 кг, эрэгтэй - 65, 79, 125 кг
18.30-19.15 – Нээлтийн ёслол
19.15-21.15 – Финал: эмэгтэй – 50, 55, 59, 65 кг, эрэгтэй – 57, 61, 70 кг
21.15-21.45 – Шагнал гардуулах ёслол