Мэргэжлийн снукер биллиардын хамгийн нэр хүндтэй "Triple Crown" ангиллын гурван тэмцээний нэг болох Мастерс тэмцээн тун өрсөлдөөнтэй явагдаж байна.
Шилдэг 16 тамирчин өрсөлдөж буй Мастерс тэмцээний нэгдүгээр шатны тоглолт өндөрлөхөд хоёр тоглолт үлдээд байна. Өдөр бүр дөрвөн тамирчны хоёр тоглолт явагдаж буй уг тэмцээнд урьд шөнө Жадд Трамп - Шаун Мөрфи, Жон Хиггинс - Барры Хавкинс нарын тоглолт явагдлаа.
Жадд Трамп /Д.Ч-1/ 3:6 Шаун Мөрфи /Д.Ч-10/
/Д.Ч = дэлхийн чансаа/
Өнгөрөгч онд мэргэжлийн снукер биллиардын ертөнцөд тод гялалзсан Жадд Трамп дэлхийн аварга, Мастерс тэмцээнүүдэд анх удаа түрүүлсний сацуу дэлхийн чансааг тэргүүлэгчийн хувиар энэ удаагийн Мастерс тэмцээнд оролцсон юм. Тэрээр урьд өмнө нь 31 удаа учраа тааран тоглохдоо 22 удаад нь хожоод байсан Шаун Мөрфид хожигдон тэмцээнээ дуусгалаа. Үүнийг хэн ч таамаглаагүй гэхэд болно.
Жон Хиггинс /Д.Ч-6/ 6:1 Барры Хавкинс /Д.Ч-12/
Дэлхийн дөрвөн удаагийн, Мастерс тэмцээний хошой аварга алдарт Жон Хиггинс өчигдөр 2016 онд Мастерст үзүүрлэж байсан Барры Хавкинстай тоглолоо. Өнгөрсөн оны Шанхай Мастерс тэмцээнд тэд хамгийн сүүлд учраа тааран тоглоход 6:5 харьцаагаар Барры Хавкинс хожсон байдаг. Харин энэ удаад домогт аварга Жон Хиггинс 6:1 харьцаагаар илт илүүрхэн хожил байгууллаа.
Манай сайт Мастерс тэмцээний мэдээлэл, тоглолтуудыг тогтмол толилуулж байгаа ба та тоглолт бүрийг нөхөж үзэх боломжтой.