Снукер биллиардын Мастерс тэмцээн дуулиантай эхэллээ

Сурталчилгаа
Снукер биллиардын Мастерс тэмцээн дуулиантай эхэллээ

 

Мэргэжлийн снукер биллиардын 2020 оны анхны тэмцээн эхэллээ. 

 

Түүхийг сөхөн үзвэл домогт Ронни О Сулливан аварга Мастерс тэмцээнд хамгийн олон буюу долоон удаа түрүүлж өнгөрсөн жил Жадд Трамптай аваргын төлөө тоглон хожигдсоноор зургаа дахь удаагаа үзүүрлээд байна. Манай сайт жилийн өмнө мастерс тэмцээнийг снукер биллиард сонирхогчдодоо зориулан толилуулж байсан ба шигшээ тоглолтыг эргэн үзэхийг хүсвэл ЭНД дарна уу. Дэлхийн чансааны 3-т эрэмбэлэгдэж буй Ронни энэ жилийн Мастерс тэмцээнийг өнжихөөр болсон байна.  

Урьд шөнө нэгдүгээр тойргийн эхний хоёр тоглолт явагдлаа.

Али Картер /Д.Ч-17/ 6:4 Марк Селби /Д.Ч-4/

/Д.Ч- Дэлхийн чансаа/

Мастерс тэмцээний хамгийн эхний тоглолтод Али Картер дэлхийн гурван удаагийн аварга Марк Селбиг 6:4 харьцаагаар хожин шуугиан тарилаа. Али картерийн хувьд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр удаа үзүүрлэхдээ хоёуланд нь Ронни О Сулливанд хожигдож байсан түүхтэй. 

Жое Перри /Д.Ч-16/ 6:3 Динг Жунхуй /Д.Ч-9/

2017 оны Мастерс тэмцээнд үзүүрлэж байсан Жое Перри 2011 оны Мастерс тэмцээний аварга Динг Жунхуйг 6:3 харьцаагаар хожин хоёрдугаар тойрогт шалгарч үлдлээ. Хоёр тамирчны хувьд 23 дахь удаагаа учраа таарсан нь энэ бөгөөд Жое Перри Мастерст үзүүрлэдэг жилээ буюу 2017 онд Дин Жунхуйг хагас шигшээд хожсоноос хойш нэг ч хожоогүй байсан юм. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0