Ойрын өдрүүдэд Монгол спортын топ төрлүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээнүүд зохион байгуулагдсаар байна.
Энэ сард чөлөөт бөх, жүдо, самбо, хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнүүд зохион байгуулагдаж байгаагаас хамгийн өндөр шагналын сантай улсын аварга шалгаруулах тэмцээн нь "Монголын цэргийн таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээн" болох нээ. Мөнгөн шагналын нийт дүн нь 10.000.000 төгрөг бөгөөд энэ нь засгийн газрын мөнгөн шагнал бус холбооноос нь жин жингийн шилдэг тамирчдадаа олгох шагнал юм.
Цэргийн таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээн нь нэгдүгээр сарын 31-ний өдрөөс хоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд спортын төв ордноо зохион байгуулагдах ба олимпийн жингийн ангиллаар ганцаарчилсан болон 3-ын эсэрг 3 багийн, тулааны үзүүлэх тоглолтын төрлөөр зохион байгуулагдах юм байна.
Дашрамд сонирхуулахад Монголын таеквондочидоос одоогийн байдлаар Токио 2020 олимпийн их наадамд пара-таеквондогийн төрлөөр хоёр эрх аваад байгаа ба тун удахгүй олимпийн наадамд оролцох эрхийн төлөөх тэмцээнд Монголын шилдэг тулаанчид олимпийн наадамд өрсөлдөх эрхээ нэмэх учиртай. "Монголын цэргийн таеквондогийн холбоо"-ны ерөнхийлөгч Д.Гэрэл хэдхэн хоногийн өмнө Монгол улсын ерөнхийлөгчөөс Генерал цол хүртсэн ба спорт тэр дундаа олимпийн их наадмын үндсэн төрөл болох Таеквондогийн спортыг хөгжүүлж буй ажилд нь амжилт хүсэе.