Японы мэргэжлийн сумо бөхийн Кюүшюү башёгийн 14 дэх өдрийн тоймыг толилуулж байна.
Башё дуусахаас нэг өдрийн өмнө мэргэжлийн сумо бөхийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргал 43 дахь удаагаа дээд зиндаанд түрүүлэх болзлоо хангалаа. Тэрээр мөн Кюүшюү башёд ес дэх удаагаа түрүүлж буй нь энэ юм. Мөн түүнчлэн Макүшита зиндаанд озеки асан Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нэг ч уналгүйгээр түрүүлээд байгаа юм. Харин Жонидан зиндаанд долоо даваад байгаа Хокүтэнкай Г.Сүхбат өнөөдөр Мүрататай нэмэлт барилдаан хийнэ.