Болгар улсын нийслэл Софиа хотноо Таеквондогийн гран при тэмцээн өнөөдөр албан ёсоор зохион байгуулагдаж байна.
Энэхүү гран при тэмцээнд жин жингийн шилдэг 32 тамирчин оролцох ба Токио-2020 олимпийн их наадамд оролцох эрхийн онооны төлөө өрсөлдөнө.
ЖИНГИЙН АНГИЛАЛ
Эрэгтэйчүүд:
-58кг, -68кг, -80кг, +80кг
Эмэгтэйчүүд:
-49кг, -57кг, -67кг, +67кг жингийн ангиллаар өрсөлдөх юм.
ШАГНАЛ:
- Түрүүлсэн тамирчин 5.000 ам.доллар +40 оноо
- Мөнгөн медаль 3.000 ам.доллар +24 оноо
- Хүрэл медаль 1.000 ам.долларын шагнал хүртэхээс гадна дэлхийн чансааны болон олимпийн их наадамд оролцох чансааны 14.4 оноог авах юм.
Тэмцээний хуваарь /Улаанбаатарын цагаар/:
2019.10.18 өдөр
- 14:30 цагаас эмэгтэйчүүдийн -57кг, эрэгтэйчүүдийн -58кг, -68кг жингийн урьдчилсан тулаанууд явагдана.
- 00:00 цагаас дээрх жингүүдийн шигшээ тоглолтууд явагдана.
2019.10.19 өдөр
- 14:30 цагаас эмэгтэйчүүдийн -67кг, +67кг, эрэгтэйчүүдийн +80кг жингийн урьдчилсан тулаанууд явагдана.
- 00:00 цагаас дээрх жингүүдийн шигшээ тоглолтууд явагдана.
2019.10.20 өдөр
- 14:00 цагаас эмэгтэйчүүдийн -49кг, эрэгтэйчүүдийн -80кг жингийн урьдчилсан тулаанууд явагдана.
- 00:00 цагаас дээрх жингүүдийн шигшээ тоглолтууд явагдана.
Нэгдүгээр дэвжээг шууд үзэх:
Хоёрдугаар дэвжээг шууд үзэх:
Гуравдугаар дэвжээг шууд үзэх:
Манай улсын Таеквондогийн Үндэсний Шигшээ багийн тамирчид энэ өдрүүдэд БНХАУ-ын Үхан хотноо Дэлхийн Армийн наадамд оролцож байна. Энэ талаар мэдээллийг уншихыг хүсвэл энд дарна уу.