Армийн зуны спортын наадамд Монголын шилдгүүд оролцоно

Сурталчилгаа
Армийн зуны спортын наадамд Монголын шилдгүүд оролцоно

 

 

Энэ удаагийн армийн спортын наадамд 100 гаруй орны 10.000 гаруй тамирчид спортын 25 төрлөөр өрсөлдөнө. Манай улсын хувьд чөлөөт бөх, жудо, таеквондо, сагсанбөмбөг зэрэг олон төрлүүдэд шилдгүүдээ сойж байна. 

Чөлөөт бөхийн төрөлд:

“Алдар” спорт хорооны дасгалжуулагч, МУГД Ц.Хосбаярын удирдлага эрэгтэй гурав, эмэгтэй дөрөв, нийт долоон бөх барилдана.
Эрэгтэйчүүдийн 65кг жинд цэргийн ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Б.Батмагнай, 74кг жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт, цэргийн дэлхийн аварга, МУГТ Г.Мандахнаран, 86кг жинд “Жакарта-2018” Азийн наадмын хүрэл медальт, цэргийн дэлхийн аварга ОУХМ О.Үйтүмэн, эмэгтэйчүүдийн 53кг жинд залуучуудын ДАШТ болон цэргийн ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Б.Болор-Эрдэнэ, 57кг жинд ДАШТ-ий алт, мөнгөн медальт, цэргийн дэлхийн аварга, МУГТ С.Цэрэнчимэд, 68кг жинд ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Э.Даваанасан, 76кг жинд ОУХМ Г.Ариунжаргал нар зодоглоно. /10 дугаар сарын 21-24 өдрүүдэд/

Таеквондогийн төрөлд:

Монголын Таеквондогийн Үндэсний шигшээ баг, "Алдар" спорт хорооны дөрвөн тамирчин дасгалжуулагч багш Э.Бат-Эрдэнийн удирдалга дор оролцож байна. Мөн тэмцээнийг дэнслэх шүүгчээр Монголын таеквондогийн холбооны гүйцэтгэх захирал Н.Эрдэнэбаатар ажиллах юм. 

54кг жинд Оюутны ДАШТ-ний мөнгөн медальт П.Дүүрэнжаргал, 58кг жинд Армийн ДАШТ-ний хүрэл медальт М.Түмэнбаяр, -63кг жинд оюутны ДАШТ-ний мөнгөн медальт Э.Буяншагай, -68кг жинд оюутны ДАШТ-ний алтан медальт А.Нацагдорж нар тулалдана. /10 дугаар сарын 23-26 өдрүүдэд/

Жүдо бөхийн төрөлд:

Манайхаас армийн дэлхийн аварга Ө.Дүүрэнбаяр нарын эрэгтэй ес, эмэгтэй зургаа, нийт 15 тамирчин оролцож байна. /10 дугаар сарын 29-22 өдрүүдэд/

Сагсанбөмбөгийн төрөлд:

"Алдар Танан Гарьд" баг оролцож байна. /10 дугаар сарын 19-26 өдрүүдэд/

Боксын төрөлд:

ОУХМ Б.Чинзориг нарын эрэгтэй долоо, эмэгтэй гурав, нийт 10 тамирчин тулалдана. /10 дугаар сарын 19-26 өдрүүдэд/

Буудлагын спортын төрөлд:

МУГТ О.Гүндэгмаа нарын эмэгтэй зургаа, эрэгтэй гурав, нийт есөн тамирчин оролцож байна. /10 дугаар сарын 19-24 өдрүүдэд/

 

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0