Таеквондогийн өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Узбекистан улсын Ташкент хотноо өнөөдөр албан ёсоор эхэллээ.
Өнөөдөр эрэгтэйчүүдийн -65, +65кг эмэгтэйчүүдийн -29, -33, -51кг жингүүдийн тулаанаараа дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлсэн ба манай улсаас эмэгтэйчүүдийн -29кг жинд Л.Хонгорзул /Алдар спорт хороо/ эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт БНСУ-ын тамирчин Шин Су Инд, -33кг жинд Ц.Гүнчинхорлоо /Мараната клуб/ эхний тойрогт Энэтхэг улсын тулаанч Х.Ражендракумарт ялагдан тэмцээнээ дуусгалаа. Харин эрэгтэйчүүдийн -65кг жинд Хүч спорт хорооны тамирчин А.Азбаяр эхний тойрогт Румын улсын тулаанч С.Лаурентитэй тулалдан ялалт байгуулж улмаар хоёрдугаар тойрогт Австралийн тулаанчтай тулалдах байсан хэдий ч өрсөлдөгч тамирчин дэвжээнд гарч ирээгүй тул шууд ялалт авсан юм. Тэрээр хүрэл медалийн төлөөх тулаанд хэдхэн долоо хоногийн өмнө уг жинд Ази тивийн аварга болсон БНСУ-ын Ким Чанёнд хожигдон медалийн оосроос атгаад алдлаа.
Яг одоо тэмцээний нээлтийн ажиллагаа явагдаж байгаа ба манай сайт шууд дамжуулан үзүүлж байна.
Үдээс өмнөх тулааныг мөн шууд дамжуулж үзүүлсэн ба та манай тамирчдын тулааныг үзэж амжаагүй бол энд дарж шууд дамжуулалтын бичлэгийг ухраан нөхөж үзэх боломжтой.
Амжилт