Узбекистан улсын Ташкент хотноо дөрөв дэх удаагийн өсвөр үеийн таеквондогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 7-10-ны өдрүүдэд зохион байгуулагдана.
Дэлхийн 64 орны 550 гаруй тамирчид оролцох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас 13 тамирчин Монголын таеквондогийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Хур Ин Ён, дасгалжуулагч багш Б.Хатанбаатар, Ү.Ган-Эрдэнэ, Мягмарбаяр нарын удирдлага дор оролцож байна. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг олон улсын шүүгч Н.Эрдэнэбаатар дэнслэх юм.
Монголын багийн тамирчдын тулааны хуваарь:
Наймдугаар сарын 7-ны өдөр
- Эрэгтэйчүүдийн -65кг жинд А.Азбаяр /Хүч спорт хороо/
- Эмэгтэйчүүдийн -29кг жинд Л.Хонгорзул /Алдар спорт хороо/
- Эмэгтэйчүүдийн -33кг жинд Ц.Гүнчинхорлоо /Мараната клуб/
Наймдугаар сарын 8-ны өдөр
- Эрэгтэйчүүдийн -33кг жинд Т.Болдбаатар /Арслан клуб/
- Эрэгтэйчүүдийн -37кг жинд Б.Түвшин-Эрдэнэ /Торнадо Кик клуб/
- Эрэгтэйчүүдийн -53кг жинд Б.Хатанбаатар /ЦЕГ эргүүл хамгаалалтын газар/
- Эмэгтэйчүүдийн -47кг жинд Б.Учрал /Алдар спорт хороо/
Наймдугаар сарын 9-ий өдөр
- Эрэгтэйчүүдийн -41кг жинд Л.Соёмбо-Эрдэнэ /Торнадо Кик клуб/
- Эрэгтэйчүүдийн -45кг жинд Д.Цэгцбилэг /Ривер клуб/
- Эмэгтэйчүүдийн +59кг жинд Г.Отгончимэг /Хүч спорт хороо/
Наймдугаар сарын 10-ны өдөр
- Эрэгтэйчүүдийн -49кг жинд Т.Энхжин /Олимп клуб/
- Эрэгтэйчүүдийн -57кг жинд Э.Цэрэнжав /Торнадо кик клуб/
- Эмэгтэйчүүдийн -37кг жинд Г.Гантуяа /Хүч спорт хороо/ нар тулалдах хуваарьтай байна.
Тэмцээнийг дөрөв хоногийн турш манай сайт шууд дамжуулан үзүүлэх болно.
Tornado kick club amjilt