Японы мэргэжлийн сумо бөхийн Нагоя башё 10 дахь өдрөө үргэлжлэн явагдлаа.
10 өдрийн дараах байдлаар башёг нэг ч унаагүйгээр Какүрюү Ананд аварга тэргүүлж байгаа бол их аварга Хакухо М.Даваажаргал есөн даваа нэг унаатайгаар аман хүзүүдэж байна. Өчигдрийн барилдаанд монгол хүчтэнүүд хоорондоо тааран барилдсан ба Хакүхо М.Даваажаргал Секиваке Тамаваши Мөнх-Оргилыг давсан бол Какүрюү Ананд аварга Ичиножо А.Ичинноровоор ээлжит даваагаа авлаа.