Хоёр жил тутам зохион байгуулагддаг бадминтоны "Sudirman Cup" олон улсын тэмцээн энэ сарын 19-26 өдрүүдэд БНХАУ-ын Наннинг хотноо зохион байгуулагдаж байна.
Индонезийн домогт бадминтоны тамирчин Дик Садирманы нэрээр нэрлэгдсэн "Sudirman Cup" олон улсын нэр хүндтэй тэмцээн нь анх 1989 онд Индонез улсын Жакарта хотноо зохион байгуулагдаж эхэлсэнээс хойш энэ удаагийн тэмцээн нь 16 дахь удаагийн тэмцээн юм. Энэхүү тэмцээнд өнгөрсөн хугацаанд БНХАУ-ын баг 10 удаа түрүүлээд байгаа бол 2017 онд БНСУ-ын баг 3:2 харьцаагаар БНХАУ-ын багийг буулган авч аварга болоод байгаа юм.
Шилдэг 32 улсын 31 баг дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдөж байна.
Тэмцээний хуваарь /тавдугаар сарын 19-22 өдрүүдэд/:
11:00 - 15:00 цагт
18:00 - 22:00 цагт
Өнөөдөр дараах тоглолтууд явагдах хуваарьтай байна.