Аваргуудын лигийн шөвгийн найман багийн хариу тоглолтууд дуусаж хагас шигшээд тоглох багууд тодорлоо. Манай сайт хөлбөмбөг сонирхогчдодоо аваргуудын лигийн тоглолтуудын тоймыг хүргэсээр байгаа билээ.
- Испанийн Барселона болон Английн Манчестер Юнайтед клубуудын тоглолтын тоймыг үзэхийг хүсвэл энд дарна уу.
- Ювентус болон Аяакс клубуудын тоглолтын тоймыг үзэхийг хүсвэл энд дарна уу.
Урьд шөнө хоёр гайхалтай тоглолт явагдсан ба эхний ээлжинд Английн Премьер лигийн топ хоёр багийн гоол арвинтай тоглолтын тоймыг хүргэж байна.
Манчестер Сити 4:3 Тоттенхам
Энэ хоёр багийн эхний тоглолтод Тоттенхам клуб нэг гоол оруулсан давамгайллаар өндөрлөсөн байдаг. Уг тоглолтыг үзэхийг хүсвэл энд дарна уу. Хариу тоглолт урьд шөнө Манчестер Сити клубын талбайд боллоо. Эхний тоглолтдоо ялалт байгуулсан Тоттенхам ялалт байгуулж аваргуудын лигт анх удаа хагас шигшээд шалгарах туйлын хүсэл байсан нь лавтай. Гол түлхүүр тоглогч Хары Кейн нь тоглохгүй ч эхний тоглолтод гоол оруулж гангарсан Солонгос "хүү"-д өөрийгөө харуулах том боломж гарч ирсэн гэхэд болно.
Тоглолт маш ширүүн эхэллээ. Стерлинг 4 дэх минутад үнэхээрийн ганган гоолоор тоглолтын салхийг хагаллаа. Гэвч энэ гоолоос ердөө 3 минут хүрэхгүй хугацааны дараа Солонгос хүү Хён Мин Сон хариуг нь барилаа. Тэрээр үүгээр зогссонгүй 10 дахь минутад дахин гоолдож гангарлаа. Сүүлийн гоол нь үнэндээ л гайхамшиг. Энэ гоолоос нэг хормын дараа Бернардо Силва гоолдож тоог тэнцүүллээ. Эхний гоолын эзэн Стерлинг 21 дэх минутад дахин гоолдож дабль хийгээд авлаа. Ийнхүү эхний үед 20 минутын дотор таван гоол орсон үнэндээ л галзуу тоглолт боллоо. Гоол үүгээр дууссангүй. Манчестер ситид хагас шигшээд шалгарахын тулд дахин нэг гоол зайлшгүй хэрэгтэй байсан бөгөөд үүнийг Агуэро 59 дэх минутад гүйцэлдүүлж дөнгөлөө. Гэвч тэд баярлах болоогүй байжээ. Тоттенхамаас хагас шигшээд үлдэх ялалтын гоолыг Лорентэ 73 дахь орууллаа. Гэвч энэ гоол...? Ийнхүү Тоттенхам клуб аваргуудын лигийн хагас шигшээд шалгарч буй Английн долоо дахь клуб боллоо.
Манчестер Сити болон Тоттенхам клубуудын үнэндээ л "галзуу" тоглолтын тоймыг хүлээн авч үзнэ үү.