Агуэро торгуулийн цохилтоо алдаж Манчестер Сити хожигдлоо

Сурталчилгаа
Агуэро торгуулийн цохилтоо алдаж Манчестер Сити хожигдлоо

 

Урьд шөнө аваргуудын лигийн шөвгийн найман багийн эхний тоглолтууд явагдлаа. Английн гурван баг, Португалийн нэг баг талбайд гарлаа. 

Тоттенхам 1:0 Манчестер Сити 

Английн Премьер лигтээ хүснэгтийг тэргүүлэгчдийн эгнээнд бичигдэж буй хоёр багийн тулаан сонирхолтой өрнөлөө. Хэдий нэг лигт тоглодог ч он гарсаар хоорондоо огт тоглоогүй байгаа хоёр клуб аваргуудын лигийн шөвгийн наймд учраа тааран тоглож Тоттенхамын ялалтаар өндөрлөх нь тэр. Лигтээ сүүлийн гурван тоглолтод дараалан Тоттенхамыг хожоод басан Манчестер Сити клубын хувьд өчигдөр "азгүй өдөр" нь байсан бололтой. Агуэро тоглолт эхлээд удаагүй байхад торгуулийн цохилтоо алдлаа. Харин 78 дахь минутад Тоттенхамын Солонгос "хүү" хожлын гоолыг оруулах нь тэр. 

Тоглолтын товчлол:

  • Хоёр баг хоорондоо тоглосон сүүлийн 17 тоглолтод ердөө хоёр дахь удаагаа л Тоттенхам клуб Манчестер Сити клубыг хожиж байгаа нь энэ. 
  • Манчестер Сити клуб Европ тивдээ нутаг нэгт клубынхээ эсрэг тоглосон таван тоглолт бүрдээ хожигдож байна. 
  • Тоттенхамын хаалгач Хюго Ллорис 2019 он гарсаар торгуулийн цохилтыг 100% амжилттай хаалаа. Тэр энэ онд гурван торгуулийн цохилтыг бүгдийг нь амжилттай хааж байна. 
  • Тоттенхамын Солонгос тоглогч Хён Мин Сон Аваргуудын лигт анхны гоолоо орууллаа. 

Тоттенхам болон Манчестер Сити клубын аваргуудын лиг дэх эхний тоглолтын тойм бичлэгийг хүлээн авч үзнэ үү. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
  1. мөнхнаран

    Сон Хён Мин өмнө нь Аваргуудын лигт goal оруулаж бсан шүү !!! LIVETV

Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0