Попын хааны анхны цомогт орсон ковер: Ain't No Sunshine
Попын хааны анхны цомогт орсон ковер: Ain't No Sunshine

 

Манай сайтын хөгжмийн мэдээллийн алба эрхэм үзэгч, сонсогчдодоо зориулан "Cover Songs" цуврал булангийнхаа энэ удаагийн дугаараар алдарт "Ain't No Sunshine" дууг онцолж байна. Бид энэхүү булангаараа алдартай дуунуудын шинэчлэн найруулсан ковер дуунуудыг уг дууны эх хувьтай нь харьцуулан танд мэдээлэл хүргэдэг билээ.

Ain't No Sunshine

Манай сайтын тогтмол "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу" цуврал булангаар Ain't No Sunshine дуу болон уг дууг анх дуулсан дуучных нь талаар бид мэдээлж байсан билээ. Уг мэдээг үзэхийг хүсвэл энд дарна уу. 

Ain't No Sunshine дууг Билл Видерсийн 1971 онд анх дуулсан хувилбар нь:

1972 онд Попын хаан Майкл Жексон анхны студийн цомог болох Got to Be There цомогтоо энэ дууг ковер хийн дуулсан байдаг. 

1991 онд Австралийн Rockmelons хамтлаг дуучин Deni Hines-тай хамтран уг дууг ковер хийн Form 1 Planet цомгийн гол сингл болгон цацсан нь тухайн үедээ хит жагсаалтуудыг тэргүүлж байсан байна. 

Магадгүй энэ хамгийн гоё хувилбар нь байж болох юм. Гитарчин Жон Майер ковер хийн дуулахын сацуу өөрийн гайхамшигт гитарын гоцлолоор чимж өгсөн байдаг. 

Мөн түүнчлэн домогт Пол Маккартни 1991 онд Unplugged цомогтоо энэ дууг ковер хийн оруулсан байдаг. Та бүхэн санаж байгаа бол Хью Грантын тоглосон "Notting Hill" кинон дээр энэ дууны маш гоё зохиомж байдаг. 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл