Хөгжим мэдээ, мэдээллийн www.livetv.mn/music сайт үзэгч, сонсогчдынхоо үдшийн амралтад зориулан "Бүх цаг үеийн хамгийн өндөр өртөгтэй видео клипүүд" цуврал мэдээллийг хүргэж байна.
"Бүх цаг үеийн хамгийн өндөр өртөгтэй видео клипүүд" цувралын өмнөх дугаарт "Scream" клипний минут бүрийн өртөг нь 2.5 сая ам.доллар нийтлэл орсон бол өнөөдөр дуучин Мадоннагийн "Die Another Day" дууны видео клипийг танилцуулж байна.
"Die Another Day" дуу нь Жеймс Бондын цувралын албан ёсны дуу бөгөөд 2002 болон 2003 онд хамгийн өндөр хувиар борлуулагдсан дуу болж байжээ. Видео клип нь тухайн үедээ 6.1 сая ам.доллараар бүтээгдэж байсан ба одоогийн ханшаар бол 8.6 сая ам.доллар болж байгаа юм. Энэхүү үзүүлэлтээрээ "Бүх цаг үеийн хамгийн өндөр өртөгтэй видео клипүүд" жагсаалтын 2-т эрэмбэлэгдэж байна.
Видео клипийн найруулагчаар нь Шведийн баг ажилласан ба Бондын киноны дүрс бичлэгээ ангид бие даасан зохиомжит хувилбараар гүйцэтгэсэн байна. Видео клипийн нээлтийг 2002 оны 10 дугаар сарын 10-ны өдөр дэлхий даяарх MTV хөгжмийн сувгуудаар нэгэн зэрэг цацсан нь түүхэн дэх анхны тохиолдол болжээ.