Үхлээ зөгнөсөн "Notorious B.I.G."
Үхлээ зөгнөсөн "Notorious B.I.G."

Хөгжим, мэдээ, мэдээллийн www.livetv.mn/music сайтын зүгээс үзэгч, сонсогчдодоо өнөөдөр нэгэн домогт уран бүтээлчийг, түүний агуу бүтээлүүдийг хүргэж байна. 

 

Энэ хүн бол бүх цаг үеийн хамгийн агуу репперүүдийн нэг болох Кристофер Жеорж Латоре Валлас /1972-1997/ буюу Notorious B.I.G юм. Тэрээр 1994 онд гаргасан анхны "Ready to Die" цомгоороо, тус цомгийн супер хит дуунуудаараа олны анхааралд өртөж, нэрд гарсан байдаг. Ердөө анхны цомгоо гаргаснаас жилийн дараа Billboard Music Awards наадмын оны шилдэг реппер гэсэн шагналыг хүртэхийн сацуу "The Source Hip-Hop Music Awards" наадмаас оны шилдэг гоцлол, оны шилдэг дууны үг, оны шилдэг тоглолт, оны шилдэг цомог шагналуудыг хүртсэн нь үүний нотолгоо юм. 

"Ready to Die" цомгийн супер хит Big Poppa

Тэрээр амьдралдаа хоёр цомог гаргасан байдаг ба цомгуудын нэр нь үхэлтэй холбоотой байдаг нь сонин. Хамгийн эхний цомог нь "Ready to Die" буюу "Үхэхэд бэлэн" гэсэн нэртэй бол сүүлийн цомог болох "Life After Death" буюу "Үхлийн дараах амьдрал" цомог нь түүнийг нас барснаас 16 хоногийн дараа гарсан байдаг. 

"Life After Death" цомгийн супер хит: Mo Money Mo Problems 

1996 онд Америкийн хип хоп урсгалын зүүн, баруун эргийнхний тэмцэл хурцдаж мөн оны есдүгээр сард Тупак Шакур автомашиндаа буудуулан нас барсан нь "дайны галыг" улам өрдсөн үйл явдал болсон юм. Тупакын үхэлд Notorious B.I.G-г буруутгасан, түүнийг холбоотой хэмээх хардлага газар авч уг аллагаас есөн сарын дараа Notorious B.I.G мөн л буудуулан нас барсан байдаг. 

Notorious B.I.G-г 24 насандаа нас барсны дараа түүнийг Rolling Stone, Billboard, Source сэтгүүлүүд "Бүх цаг үеийн хамгийн шилдэг реппер" хэмээн зарласан байдаг. 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл