Хөгжим сонирхогчдодоо нэгэн таатай мэдээ дуулгахад Инди поп урсгалын гол төлөөлөгч болох Норвегийн алдарт Кингс оф Конвениенс хамтлаг Монголд тоглолтоо хийнэ.
Кингс оф Конвениенс хамтлаг:
Тус хамтлагийг бүрдүүлэгч Эрлэнд Ойе болон Эрик Гламбек Бое нар ангийн найзууд бөгөөд 1999 онд хамтлагаа байгуулж 2001 онд анхны цомгоо "Quiet Is the New Loud" нэртэйгээр гаргасан байна. Тус цомгийн продьюсерээр нь алдарт Coldplay хамтлагийн Кен Нелсон ажилласан ба цомог маш их амжилт олсон юм. Удалгүй 2004 онд гаргасан хоёр дахь бие даасан цомог болох "Riot on an Empty Street" цомгог болон тус цомгийн "I'd Rather Dance With You" сингл нь "тэсрэлт" боллоо. "I'd Rather Dance With You" дууны клип нь MTV Европын 2004 оны шилдэг дууны жагсаалтыг тэргүүлж байлаа. Мөн түүнчлэн тус цомгийн гайхалтай дуунуудын нэг болох "Misread"-ийг энд дурдалгүй өнгөрч болохгүй.
Энэхүү нийтлэлийг бичигч миний хувьд "Riot on an Empty Street" цомгийн бүх дууг эхнээс нь дуустал нь бүх дууг нь алгасалгүйгээр сонсдог ба эрхэм уншигч танд ч мөн таалагдана хэмээн найдаж байна.
Хамтлагийн 2009 онд гаргасан гурав дахь цомог болох "Declaration of Dependence" ч маш гайхалтай цомог болсон. Тус цомгийн төлөөлөл болгож нэг дууг сонго хэмээвэл Mrs. Cold дууг сонгох биз ээ.
"Declaration of Dependence" цомгийн дараа бүтэн 12 жил завсарласны дараа студийн дөрөв дэх цомгоо Peace or Love цомгоо 2021 онд гаргасан юм. Тус цомгийн эхний сингл болох Rocky Trail-ийг та бүхэндээ толилуулж байна.
Ийм л гайхалтай аялгуутай хамтлаг болох Кингс оф Конвениенс хамтлаг хэдхэн хоногийн өмнө өөрийн цахим хуудаснаа 2024 оны гуравдугаар сарын 16-нд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо тоглох болсон талаараа нийтлэсэн юм.