Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №285 Bill Withers, ‘Ain’t No Sunshine’
Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №285 Bill Withers, ‘Ain’t No Sunshine’

 

Манай сайт эрхэм таны сонорыг мялаах дэлхийн шилдэг дуунуудыг цуврал хэлбэрээр оруулж байгаа билээ. 

"Rolling Stone" сэтгүүл бүх цаг үеийн шилдэг 500 дууг нэрлэж байна. 

"Rolling Stone" сэтгүүлийн хувьд дэлхийн хөгжмийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн "шилдгийн шилдэг" жагсаалтыг төрөл бүрээр гаргаад удаж байна. Эндээс бид "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу" жагсаалтыг онцлон уншигч, үзэгч та бүхэндээ цувралаар танилцуулж байгаа юм. 

Bill Withers, ‘Ain’t No Sunshine’

‘Ain’t No Sunshine’ дуу Америкийн Soul дууны эцэг хэмээгдэх Билл Видерсийн 1971 онд гаргасан Just As I Am цомгийн сингл юм. Билл Видерсийн Just the Two of Us, Lovely Day, Lean on Me зэрэг хит уран бүтээлүүд байдаг хэдий ч хамгийн алдартай нь өнөөдөр бидний онцлон сонсох ‘Ain’t No Sunshine’ дуу нь дуучиндаа Америкийн алтан бичлэг шагналыг гурван удаа хүртээж байсан супер хит дуу юм. Энэ дууг маш олон кинонд ашигладаг ба хамгийн алдартай нь 1997 онд Оскарын шагналт домогт боксчин Мохамед Алигийн тухай өгүүлэх When We Were Kings баримтат киноны гол дуу нь болсон байдаг. 

Манай сайтын "Cover дуу" цуврал булангийн энэ өдрийн дугаараар уг ‘Ain’t No Sunshine’ дууны ковер хувилбаруудыг танилцуулах юм. Та бүхэн өдрийн цайны цагаараа хүлээн авч үзээрэй.  

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл