Энэ сарын 8-15 өдрүүдэд АНУ-ын Лас Вегас хотноо хүндийн өргөлтийн өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн явагдаж байна. Уг тэмцээнд манай улсаас эмэгтэйчүүдийн 59кг жинд Болдбаатарын Хонгорзул, 71кг жинд Гомбосүрэнгийн Энэрэл нар оролцож Г.Энэрэл түлхэлттэй өргөлтөөр /105кг/ хүрэл медаль хүртлээ.
Энэхүү хүрэл медаль нь өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүртэж буй монголын анхны медаль бөгөөд хүндийн өргөлтийн спортоор Монгол улс өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн медальтай улс боллоо.
ОУХМ М.Анхцэцэгийн гаргасан амжилт нь Монгол хүүхдүүд тэр дундаа Монголын эмэгтэй хүндийн өргөгчдийн сэтгэл зүйд асар том итгэл найдвар өгсний тод илрэл гэлтэй. ОУХМ М.Анхцэцэг түүний дасгалжуулагч Ц.Хосбаяр хоёрын гаргасан жимээр дараа дараагийн тамирчид ийнхүү алхаад ороод ирлээ. Өсвөрийн ДАШТ-ээс анхны хүрэл медаль хүртсэн Баянгол дүүргийн Ганзам 20-р сургуулийн сурагч Г.Энэрэлдээ www.livetv.mn/sport сайтын хамт олны зүгээс баяр хүргэе.
59кг жинд өрсөлдсөн Б.Хонгорзулын хувьд шагналт тавдугаар байранд орсон байна. Доорхи бичлэгээс хүлээн авч үзнэ үү.