Малайз улсын Куала Лампур хотноо Ази тивийн шайбтай хоккейн "IIHF Challenge Cup of Asia" тэмцээн энэ сарын 1-9 өдрүүдэд зохион байгуулагдаж дууслаа. Уг тэмцээнд Ази тивийн Монгол, Филиппин, Малайз, Сингапур, Индонез, Макао, Амон зэрэг долоон улс хоёр хэсэгт хуваагдан хүч үзсэн юм.
Монгол улсын хоккейн шигшээ баг түрүү жил Филлипин улсад болсон тэмцээний финалд Тайландын шигшээ багийг хожин алтан медаль хүртэж байсан бол энэ удаад Филлипин улсын шигшээ багийг 9:5 харьцаагаар хожин "IIHF Challenge Cup of Asia" тэмцээний хошой аварга боллоо.
Манай баг аваргын алтан медаль хүртэл дараах тоглолтуудыг хийсэн байна.
- Эхний тойрогт тэмцээнийг зохион байгуулагч Малайз улсын шигшээ багтай тоглон 9:5 харьцаагаар хожсон билээ. Уг тоглолтыг үзэхийг хүсвэл энд дарна уу.
- Хоёрдугаар тойрогт Сингапурын шигшээ багийг 13:3 харьцаагаар илт илүүрхэн хожсон.
- Гуравдугаар тойрогт Филиппины шигшээ багтай тоглон 3:6 харьцаагаар хожигдсон байна. Уг тоглолтыг үзэхийг хүсвэл энд дарна уу.
- Хагас шигшээд Малайзын шигшээ багтай дахин учраа таарч 12:6 харьцаагаар хожсоноор алтан медалийн төлөө тоглох эрхтэй болсон юм. Уг тоглолтыг үзэхийг хүсвэл энд дарна уу.
Хэсгээс гарах тоглолтод 3:6-аар хожигдсон Филлипины шигшээ багтай Алтан медалийн төлөө дахин тоглож 9:5 харьцаагаар хожин алтан медаль хүртлээ. Уг тоглолтыг бүрэн эхээр нь хүргэж байна.
Нэгдүгээр үе:
Хоёрдугаар үе:
Гуравдугаар үе: