Энэ сарын 17 өдөр буюу өчигдөр БНСУ-ын Сөүл хотноо Жюү Жицүгийн Азийн нээлттэй тэмцээнд Монгол улсаас МЖЖХ-ны Б.Эрдэнэбаяраар ахлуулсан 28 тамирчин оролцож 9 алт, 11 мөнгө, 3 хүрэл медаль хүртэж МОНГОЛ улсын баг багаараа дэд байрт орж, Гаруда академи нийт академиудын чансааг тэргүүлсэн бахдам амжилт үзүүллээ.
Тэмцээнийг зохион байгуулагч БНСУ багийн дүнгээр 8810 оноотой тэргүүлсэн бол Монгол улсын баг тамирчид 2590 оноогоор хоёрдугаар байранд орж ОХУ 480 оноогоор гуравдугаар байранд тус тус орсон байна.