Япон улсын Обихиро хотноо 18 хүртэлх насны эмэгтэйчүүдийн хоккейн ДАШТ энэ сарын 6-13 хооронд явагдаж дууслаа.
Энэхүү тэмцээнд дэлхийн шилдэг 8 баг хоёр хэсэгт хуваагдан хүч үзсэн ба "А" хэсэгт АНУ, Канад, ОХУ, Швед гэсэн дэлхийн шилдгийн шилдэг 4 баг нэг хэсэгт орсон юм. Энэ хэсгийг "Үхлийн" хэсэг гэж нэрлэхээс ч өөр арга байгаагүй юм.
"В" хэсэгт Финланд, Швейцар, Чех, тэмцээнийг зохион байгуулагч Японы багууд орсон юм.
Канад бүсгүйчүүд хэсэгтээ Америкийн багт 2:3 харьцаагаар хожигдсоноос бусдаар бүх өрсөлдөгч нараа илт илүүрхэн хожсоор финалд Америкийн шигшээ багтай дахин таарсан юм. Харин Америкийн багийн хувьд нэг ч хожигдолгүй финалд гарч ирээд байлаа.
18 хүртэлх насны эмэгтэйчүүдийн хоккейн ДАШТ зохиогдож эхлээд 11 удаагийн ДАШТ-д тасралтгүй орсон 4 улс байдаг ба АНУ, Канад, Швед, Чех улсууд юм. Энд хоёр улс л ээлж дараалан дэлхийн аварга хэмээх эрхэм цолыг хүртэж байсан түүхтэй. АНУ 7 удаа түрүүлж байсан бол Канад улсын бүсгүйчүүд 4 удаа түрүүлж байсан юм.
Энэ жилийн финалын тоглолтод Канад бүсгүйчүүд Америкийн багийг 3:2 харьцаагаар хожсоноор ДАШТ-ээс 5 дахь түрүү, 6 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн амжилтаар жагсаалтын 2-т эрэмбэлэгдэж байна.
Орос болон Финландын багууд хүрэл медалийн төлөө тоглон Финланд бүсгүйчүүд 3:0 оноогоор Оросуудыг хожиж хүрэл медаль хүртлээ. ОХУ-ын бүсгүйчүүдийн хувьд өнгөрсөн 10 жилийн хугацаанд ДАШТ-ээс 2015, 2017 онуудад хүрэл медаль хүртэж байсан бол Финландчууд 2011 онд нэг удаа хүрэл медаль хүртээд байсан бол энэ жил дахин хүрэл медаль хүртлээ.
Канад болон Америк финалын тоглолтын тойм бичлэг: