Гандболын эрэгтэйчүүдийн ДАШТ

ӨДӨР ТУТАМ

ONLINE TV

Шинэ мэдээ

МУ CONTENT

НИЙТЛЭЛЧДИЙН БУЛАН

Спорт

Гандболын эрэгтэйчүүдийн ДАШТ

 

26 дахь удаагийн гандболын эрэгтэйчүүдийн 2019 оны ДАШТ Герман болон Дани улсуудад 2019 оны 10-27 өдрүүдэд явагдана. Яг одоо тойргын эхний тоглолтууд явагдаж байна. 

Урьд шөнө дараах тоглолтууд явагдлаа. 

  • Angola vs Qatar 24:23 
  • Japan vs FYR Macedonia 29:38 
  • Argentina vs Hungary 25:25
  • Iceland vs Croatia 27:31 
  • Saudi Arabia vs Austria 22:29 
  • Serbia vs Russia 30:30
  • Bahrain vs Spain 23:33 
  • Brazil vs France 22:24 
  • Egypt vs Sweden 24:27 
  • Tunisia vs Norway 24:34 

Нийт 24 улсын баг 4 хэсэгт хуваагдан өрсөлдөж байна. А хэсгийг Герман улсын шигшээ баг одоогоор 2 оноо гоолын +11 зөрүүгээр тэргүүлж байна.  

В хэсэгт Испани улсын баг Бахрейн улсыг 23:33 харьцаагаар хожин 2 оноо, +10 онооны зөрүүгээр Испанийн шигшээ хэсгээ тэргүүлж байна. 

 

С хэсгийг Дани улсын шигшээ баг Чил улсын багийг 16:39 буюу маш олон онооны зөрүүгээр хожин хэсгээ тэргүүлж байна. 

 D хэсгийг Швед улсын шигшээ баг тэргүүлж байна. 

 

D хэсэгт өрсөлдөж буй Ангол болон Катарын шигшээ багуудын тоглолт маш сонирхолтой болж өнгөрлөө. Цаг дуусахтай зэрэгцэн Анголын шигшээ багийн Роме Хебо гоолдон 24:23 буюу нэг онооны зөрүүгээр хожил авлаа. Дашрамд сонирхуулахад Катар улсын шигшээ баг нь сүүлийн 3 жил тасралтгүй тивийнхээ аврага болоод шилдэг баг юм.

 

 

Санал болгох

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх