Канад улсын Ванкувер болон Викториа хотноо шайбтай хоккейн өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах 43 дах удаагийн тэмцээн он дамнан явагдаж дууслаа.
Хүрэл медалийг Оросын шигшээ баг Швейцарийн шигшээ багийг 5:2 харьцаагаар хожиж хүртсэн.
Алтан медалийн төлөө дэлхийн 4 удаагийн аварга багууд болох Америк болон Финландын шигшээ багууд тоглож Финландууд 3:2 харьцаагаар аваргын цом өргөсөн билээ.
Ийнхүү Финланд улсын хөвгүүд 5 дахь удаагаа дэлхийн аваргын цомыг өргөж Америкчууд мөнгөн медалийнхаа тоог нэгээр нэмлээ.
1977 оноос хойш зохион байгуулагдсан өсвөрийн хоккейн ДАШТ-д медалийн тоогоор Канадчууд тэргүүлж байна.
Алтан медалийн төлөө Финланд Америкийн багуудын тоглолтыг бүрэн эхээр нь хүргэж байна.