Канад улсын Ванкувер болон Викториа хотноо шайбтай хоккейн өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах 43 дах удаагийн тэмцээн он дамнан явагдаж байна. ДАШТ-д оролцож буй 10 улсын баг 2 хэсэгт хуваагдан хүч үзсэн ба шөвгийн 4 багийн тоглолт явагдаж дууслаа.
Хүрэл медалийн төлөө Оросын шигшээ баг Швейцарийн шигшээ багтай тоглохоор боллоо.
Харин дэлхийн аваргын төлөө дэлхийн шилдэг багууд болох Америк болон Финландын багууд тунан үлдээд байна. Энэ хоёр баг хоёулаа дэлхийн 4 удаагийн аварга багууд юм. Өнгөрсөн жилийн дэлхийн аваргаар нэг хэсэгт учраа таарахад энэ тэнцүүхэн тоглолтыг үзүүлж 5:4 харьцаагаар Америк хөвгүүд хожсон байдаг. Харин энэ жилийн хувьд мөн л В хэсэгт хоорондоо учраа таарахад 4:1 харьцаагаар Америкчууд хожоод байгаа юм.
Маргааш өглөө чухам аль улсын баг Дэлхийн 5 удаагийн аварга болохыг харах л үлдлээ.
Америк болон Финландын шигшээ багууд хэсгийн тоглолт бүрэн эхээрээ.