Өвлийн спортын нэгэн сонирхолтой төрөл болох "Red Bull Crushed Ice" 2018/2019 улиралын эхний тэмцээн Япон улсын Ёкохама хотод өнгөрөгч 12 сард болж өнгөрлөө. Энэ нь ДАШТ-д оролцох эрхийн оноо цуглуулах тэмцээн юм. Анх удаа Японд төдийгүй Ази тивд зохион байгуулагдсан уг тэмцээнд АНУ-ын хоёр тамирчин аваргаллаа. Эрэгтэйчүүдийн төрөлд Камерон Наасз, эмэгтэйчүүдийн төрөлд Аманда Трунзо нар түрүүлсэн байна.
Энэхүү спорт нь маш хурдтайгаар мөсөн замаар тэшүүрээр уруудаж уралддаг нэг төрлийн экстем төрлийн спорт юм. Ийнхүү уруудах явцдаа огцом эргэлт, хэт огцом уналт, харайлт зэрэг эр зориг шаардсан спортын төрөл байдаг. Хүч чадлын ундаа гэгдэх Red Bull компани энэхүү спортыг анх зохион байгуулсан байдаг ба жил бүр уламжлал болгон зохион байгуулж хэвшсэн байна. Энд оролцож буй тамирчид нь ихэвчлэн мэргэжлийн хоккейн тамирчид оролцдог байна. Мөн түүнчлэн багийн болон ганцаарчилсан төрлөөр явагддаг байна.
Японд зохион байгуулагдсан тэмцээнд 25 орны 1000 гаруй тамирчид дэлхийн аваргын эрхийн онооны төлөө өрсөлдсөн ба уг төрөлд хэдийнээс шилдэгт тооцогдох америк болон канад тамирчид илүүрхлээ. Эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрөлд түрүүлсэн тамирчин тус бүр дэлхийн аваргын эрхийн 1000 оноог авч байгаа ба дэд байрны тамирчин 500 оноо, гуравт орсон тамирчин тус бүр 250 оноог авах юм. Дээд тал нь 600м хүртэлх замыг 80км/цаг хурдлах энэхүү спорт экстрим спорт сонирхогчдын сонирхолыг татаад удаж байна.
Дараагийн тэмцээн 2 дугаар сарын 2-3 өдрүүдэд Финланд улсанд зохион байгуулагдах хуваарьтай байна.
Японы Ёкохама хотод болсон тэмцээний эрэгтэйчүүдийн финалын уралдааны бичлэг: