Канад улсын Ванкувер болон Викториа хотноо шайбтай хоккейн өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах 43 дах удаагийн тэмцээн он дамнан явагдаж байна. ДАШТ-д оролцож буй 10 улсын баг 2 хэсэгт хуваагдан хүч үзсэн ба шөвгийн 4 баг тунан улдээд байна.
Хоккейн спортоор дэлхийн хүчтэй багуудын нэг болох Чехийн шигшээ баг шөвгийн 8-ийн тоглолтонд АНУ-ын шигшээ багтай учраа таарч 3:1 харьцаагаар хожигдон тэмцээнээ өндөрлүүллээ.
Тоглолтын турш Америкийн баг Чехийн хаалганд 41 удаа цохилтыг гүйцэтгэсэн бол Чехийн баг Америкийн хаалганд 19 удаа цохисон байна. Хамгийн сүүлд 1997 онд Финландад болсон ДАШТ-ий шөвгийн 8-д Чехийн баг Америкийн багийг хожиж байсан түүхтэй. Ерөөс энэ хоёр баг түүхэндээ 6 удаа ДАШТ-ий шөвгийн 8-д учраа таарч Америкийн шигшээ баг таван удаад нь хожоод байгаа юм. Өмнөх ДАШТ-ий хүрэл медалийн төлөө мөн хоорондоо учраа таарахад Америкийн баг Чехийг 9:3 харьцаагаар хожиж хүрэл медаль хүртэж байсан билээ.
Америк болон Чехийн шигшээ багуудын шөвгийн 8-ийн тоглолтын тойм
Ийнхүү Америкийн баг цааш хагас шигшээд шалгарч тав дахь удаагаа дэлхийн аварга болж чадахыг эсэхийг харах л үлдлээ. Тэд 2004, 2010, 2013, 2017 оны дэлхийн аварга баг юм. Тэднийг хагас шигшээд ОХУ-ын хүчирхэг баг хүлээж байна. Тэд мөн л дэлхийн 4 удаагийн аварга буюу 1999, 2002, 2003, 2011 оны аварга баг билээ.
amerikuud delhiin avraga boloosoi ceched bu hezeech tyundch sanalaa ogch baigaagui nadtai jaz harilcdag bi jg tegez hariuldag buh zuild