Иргэн Б.Хандсүрэн болон түүний өмгөөлөгч нар шүүгч нарын хууль бус үйлдлийн талаар мэдээлэл хийлээ.
"Хөлсний жагсагч" Б.Хандсүрэн:
-Иргэн н.Халиунаа, н.Сандагдорж нарын эрх зөрчигдсөн талаар би өмнө нь өнгөрөгч оны 4 дүгээр сард мэдээлэл хийсэн. Үүний дагуу зохион байгуулалттайгаар, хилс хэргээр, шүгэл үлээж явсны төлөө хохирол амсаж яваа учраас өнөөдөр нийгэмд хандаж байна. Шударга бусын хонгилын нураах гэж явсны мөрөөр хууль бус бүлэглэл байдаг юм байна гэдгийг мэдэрлээ. Тэд шударга үнэний дуу хоолой болсон эх хүн над руу зохион байгуулалттайгаар дайрч байна. Хилс хэрэгт унагаж, хэлмэгдүүлдэг асуудал ийм түвшинд хүрсэн байна. Тогтоол шийдвэргүй баривчилж болохгүй гэлээ.
Өмгөөлөгч С.Соронзонболд:
-Иргэн Б.Хандсүрэнгийн өмгөөлөгчөөр ажиллаж байх үед шүүх, хууль хяналтын байгууллагуудаас хуулийн процессийн алдаа гаргасан. Үүнийг нийгэмд цацахгүй бол нуугдмал байж, хүний эрх чөлөө хохирох шинжтэй байгаа учраас ийнхүү нийгэмд хандаж байна. Б.Хандсүрэнгийн хүүхдийн шүүх хурал гурван шүүгчтэй болсон. Хурлын дундуур шүүгч нар гарч орох, шөнийн цагаар хурлаа явуулах, үйлчлүүлэгчийн эцсийн үгийг хэлүүлэхгүй зэргээр эрхийг нь ноцтой зөрчсөн.
Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх хуульд хэргийн шийдвэр тодорхой хугацааны дараа гарах ёстой. Гэтэл БЗД-ийн анхан шатны шүүхийн хурлын тэмдэглэл шийдвэр хуульд заасан хугацаанд гараагүй. Яаралтай гаргуулах хүсэлт тавихад н.Алтанцэцэг шүүгч арав гаруй хоногийн дараа гаргасан. "Надад ар гэрийн асуудал гарч болдог юм байгаа биз дээ" гэх мэтээр уурласан. Нарийн бичгийн даргынхаа өрөөнд дагуулж орж ирээд "Чи өмнө нь хамт ажиллаж байсан хүнээ АТГ-аар шалгуулж байсан. Чиний хувийн байдал харагдаж байна. Чи цаашдаа өмгөөлөл хийх юм байгаа биз дээ?" гэх мэтээр өмгөөлөгч миний хараат бус байдалд нөлөөлсөн.
Би анхан шатны шүүх дээр юм яриагүй. Харин давж заалдах шатанд гомдол гаргасан. Хуульд байхгүй үндэслэлээр нотолгоо гаргуулж шүүхийн шийдвэрт засвар оруулсан байсан. Тухайн гэмт хэрэг 3-р сарын 15,18-нд гарсан гэх боловч шүүхийн шийдвэрт 8-р сарын 15,18-нд гарсан гэж өөрчилсөн байсан. Анхан шатны шүүх давж заалдах шатны шийдвэрийг өмнөөс нь гаргасан байсан. Өмгөөлөгч миний бие гомдол гаргасан. Хялбаршуулсан журмаар хэрэг шийдвэрлэх зохицуулалт хуульд байдаг. Яаж энэ хуулийг буруугаар эргүүлж байгаагийн жишээг Алтанцэцэг шүүгч харуулж байна. Орлогогүй ядуу хүмүүст энэ заалтыг үйлчлүүлэхгүй байна. Иймд тус шүүгчийг АТГ-т шалгуулж, Шүүхийн ёс зүйн хороонд хандаж шалгуулна.
Ташрамд дурдахад иргэн Б.Хандсүрэн нь өмнө маш олон удаагийн "тэмцэл" өрнүүлж жагсаал цуглаан зохион байгуулж байснаараа нийгэмд танигдаж буй жагсагч юм. Жишээ нь 8 сарын өмнө тэрбээр 7-р сарын нэгний хохирогчдын холбооноос улс төрд үүсээд байгаа цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл хийхэд оролцож байсан бол нэг жилийн өмнө "Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нарыг гадаад руу оргуулсны хариуцлагыг Төрийн тусгай хамгаалалтын газар хүлээх ёстой" гэсэн мэдэгдлийг мөн хийлцэж байжээ. Мөн Б.Хурц нарын долоон хүнд холбогдох шүүх хурлын үеэр ч тэрбээр жагсаал хийж "Төр төмөр нүүрээ Б.Хурцад харуулах ёстой" хэмээн мэдэгдэж байв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ингэж Халиун, Сандагдорж нарыг өмгөөлж гэмгүй Загдааг хэлмэгдүүлсэн бол яанам? Үнэхээр тэнд мөлжлөгө, дарангуйлал байсан бол гараад архиа гударч байсан иргэд буцаж ирэх байсан уу? Одоо тэнд пиг дүүрэн иргэдтэй бна лээ, өөрийн чинь үхэн хатан өмгөөлөөд байсан наад 2 гүтгэгч нараас бусад нь бүгд буцаад очсон бна лээ, үйлийн үр хэмээх айхтар юм бий…
Архины хамааралтай орон гэргүй ажил төрөлгүй хүмүүсийг нийгэмшүүлэх гэж явсан Зөв амьдрах ухаан ТББ-н тэргүүн Загдааг хэлс хэрэгт гүтгэж шоронд явуулсаны гор чинь гарч бгаа нь энэдээ хөлсны жагсагч болоод олсон мөнгө чинь хоол болсонгүйдээ Хандсүрээн
Загдаа гуай хэлмэгдсэн байна. Нэн жаруй суллахыг шаардаж байна ‼
Xoxi chin ee gem zemgui ajlaa hj bsan huniig guitgej jorond oruulsnii chin gor ingeed garch bga odoo zagdaag sulluul tegsen tsagt chin uiliin chin ur baga ch gesen nimgerne
Zagdaa guai tuuni ger buld ikh muuhai zuil hiisen hunde.
Ard tumen teneg bish zow buruug yalgaj harj l baigaa
hogchin muu balai avgai odoo uuriin chin eelj irj bna muu muuhaig uurdeeree duudsan hvn yaay gehev hen chamaig gemgvi negniig heregten bologo gesen yum odoo uuruu heregten bolj bna viliin vr uuruur chin duusahgvil baihdaa odoo yaanaa viliin vree vvreed bj dee handsvreen
Загдаа эрхшээлдээ байгаа хүмүүстэй хүнлэг бус харьцдаг байсан нь батлагдсан шүү..Тэр хүмүүсийг зодох хүчиндэх эрх Загдаад байх ёсгүй..Хүүхдийг нь авчихаад эх эцгийг нь эсэн бусаар доромжилж хөөдөг байсан нь тогтоогдсон асуудал.Төрийн байгууллагын ажилтнууд очиход яаж авирлаж тэнэгтэж байв даа тэр Зөгдаа..Өөрөө нийгэмшээгүй хүн бусдыг нийгэмшүүлнэ гэж юу байхав..Хандсүрэн үнэн мөнийг л хэлсэн .Яг үнэн үг хэлсэн хүнийг ингэж элдвээр хаалт саад хийж эрхийг нь хааж боож байгаад цөхрөөдөг болсон цаг.
Хандсүрэн худлаа гар шүү. Ажилгүй үавтай, нөхөд нөхөр тогтоодгүй аашны тулам. Энхбаярыг дагаад нэг хэсэг салбаганаад гүйсэн. Өөрт нь ашиггүй болохоор урваад л гүйсэн. Одоо хэний гар хөл болсон бол. Энэ хүүхэн хэзээч арл олны төлөөлөл биш шүү. Зүгээр л хоёр нүүртэн. Хөлсөөр бол өөрийгөө ч үнэлэнэ.
Энэ хүүхэн хаа сайгүй л явж байх юм. Энхбаярыг дагаад нэг хэсэг манаргасан. Өөрт нь ашиггүй баймагц намын батлахыг шидээд л гарч гүйж байсан. Нэг хэсэг талбай дээр жагсаал болох бүрт л салбаганаад гүйж явсан. Одоо мэдээлэл хийж шударга имиджи бүрдүүлэх гээд камeрын өмнө үзэгддэг болж. Ажилгүй завтай, нөхөр нөхөдгүй ийм алиа салбадай нар модонд орж байгаа цөвүүн цаг уу
Хай