Эх нутаг, хүн зоноо хамгаалъя ТББ-ын тэргүүн Б.Хандсүрэн өнөөдөр Төв аймгийн Эрүүгийн шүүхэд болж буй Б.Хурц нарыг шүүх хуралдааны гадна байр сууриа илэрхийлэхээр иржээ.
-С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбоотой шүүх хурал өнөөдөр болж байна. Тухайн үед хэн ТЕГ-ын дарга байсан бэ, тэр хүн нь байж байна. Ард түмнийг талцуулах шаардлагагүй. Б.Хурц эртээд ард түмнээс зугатаад шүүх танхим руу орсон. Би ялтан болчихлоо гээд ялтны хаалгаар нуугдаад орсон. Гэтэл өнөөдөр нэр бүхий хүмүүсийг энд авчраад, өдөөн турхирч байна.
-Б.Хурцыг өмгөөлөөд хүмүүс ирсэн байна. Энэ хүн хэлмэгдэх гээд байна уу?
-Б.Хурц яагаад хэлмэгдэх ёстой юм? Төр төмөр нүүрээ харуулах ёстой байтал өмөөрсөн хүмүүс өнөөдөр хүрэлцэн ирээд байна. 2017 оноос Х.Нямбаатар нарын гишүүд шүүх шударга бус байна гэж ярьж хэлж ирсэн. Энэ дагуу өнөөдөр энэ шүүх хурал болж байна. Содномдаржаа, Чимгээ нар хэлмэгдсэн байтал өнөөдөр Б.Хурцыг өмөөрөөд явж байгаа нь ямар ёс зүйтэй хэрэг вэ. Монголын ард түмнийг тэнэг гэж бодоо юу.