Хохирогчдын холбооноос улс төрд үүсээд байгаа цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан нийт ард иргэдэд хандаж мэдээлэл хийлээ. Долоодугаар сарын 1-ний үйл явдлын улмаас 245 цагдаа гэмтэж, гэмгүй таван иргэн амь насаа алдсан. Улс төр, сонгуулийн үр дүнгээс болж, дээрх иргэд хохирсон. Гэтэл албан тушаалын төлөө ард иргэдийг үймээн, самуунд уриалж байна.
Өнгөрсөн бямба гарагт олон нийтийг цуглуулсан арга хэмжээнээс харахад хэн нэгнийг гэмтээх тохиолдол гарч болзошгүй байна. Иймд иргэний нийгмийн төрийн бус байгууллагууд долоодугаар сарын 1-ний үйл явдал дахин битгий давтагдаасай хэмээн хүсэж байна хэмээн "Их нутаг хүн зоноо хамгаалъя" ТББ тэргүүн Б.Хандсүрэн дурдсан юм.
Долдугаар сарын 1-ний хохирогч Б.Хосбаяр: Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан долоодугаар сарын 1-н шиг үймээн самуун гарах вий гэж бодож байна. Хохирогч болсон миний хувьд үймээн, самууны үр дүнд улс төрчид биш иргэд, цагдаа нар хохирдог. Зарим нэг хүмүүсийг 60 мянган төгрөг өгнө хэмээн дуудаж байна. Мөнгө, төгрөг өгч жагсаал, цуглаан зохион байгуулж байгаад хохирогчдын холбоо энэ бүхнийг эсэргүүцэж байна. Ард иргэд энэхүү үймээн, самуунд оролцоорой гэж уриалмаар байна.
Хохирогчдын холбооны тэргүүн Х.Оюунцэцэг: Сүүлийн 12 жилийн турш хохирсон иргэдийн араас зул өргөж байна. Тухайн үед 700 гаруй залуус хохирч баривчлагдаж байсан. Эдгээр залуус болон эрэмдэг, зэрэмдэг болсон нас барсан иргэдээс хэн ч уучлал гуйгаагүй. Иймд ард иргэдээ улс төрийн золиос болж жагсаал цуглаанд оролцохгүй байхыг хүсэж байна.
Долоодугаар сарын 1-ний хохирогчдын төлөөлөл, хохирогчдын холбооноос ҮАБЗ, УИХ дахь намын бүлгүүдэд шаардлага хүргүүлэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Зөв уриалгыг дагаарай ард иргэд өөрсдөө хохирдог шүү 60000 төгрөгөөр эрүүл мэнд амь насаа золиослох хэрэггүй шүү манайхаан