СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Х.Оюунцэцэг: Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг нарыг гадаад руу оргуулсны хариуцлагыг ТТХГ хүлээх ёстой

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
4 жилийн өмнө

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нарыг гадаад руу оргуулсны хариуцлагыг Төрийн тусгай хамгаалалтын газар хүлээх ёстой гэж "МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл" мэдэгдлээ. 

"Хохирогчдын эрх ашгийн хамгаалах шударга төв"-ийн тэргүүн Х.Оюунцэцэг:

Төрийн тусгай хамгаалалтын газар нь Монгол Улсын төрийн өндөр албан тушаалтан болох Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарыг албан үүргээс чөлөөлөгдсөнөөс хойш дөрвөн жилийн турш хамгаалах үүрэг хүлээдэг. Энэ байгууллагын ажилтнууд нь бие хамгаалагчийн үүрэг гүйцэтгэдэггүй. Харин төрийн маш нууц мэдээллийг тээж яваа тэдгээр хүмүүсийг хамгаалах үүрэг хүлээдэг. Гэвч Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нарыг хамгаалах үүргээ хэрэгжүүлээгүй, алдаж явуулсны улмаас Монгол Улсын Засгийн газар тэдгээр хүмүүсийг интерполоор эрэн сурвалжилж, олон улсын өмнө ичгэвтэр байдалд орлоо. АТГ-ын хэвлэлийн албаны мэдээлснээр "Ч.Сайханбилэг нарын гэрт нь зарлан дуудах хуудсыг гурван удаа хүргүүлж, эргэн ирэхийг шаардаад байхад тэр хүн орж ирээгүй. Түүгээр ч зогсохгүй олон улсын хуулийн фирмийг хөлсөлсөн нь маш ноцтой үйл явдал боллоо. Тэрхүү хуулийн фирмээрээ дамжуулан Монгол Улсын төрийн нууцыг задалж байна хэмээн бид үзэж байна. Өмнө нь Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг цагдан хорьж байхад төрийн тусгай албаны ажилтан нь хамт хоригдож байсан. Тиймээс дээрх хүмүүсийг алдаж явуулсан хариуцлагаа хүлээх ёстой" гэв. 

"Эрдэмтдийн зөвлөл" ТББ-ын тэргүүн Ш.Түвдэнбалжир:

Төрийн албан хаагч албан тушаалдаа хайнга хандсан, албаны чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй бол Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээх заалттай. Төрийн тусгай хамгаалалтын газрын хамгаалж байсан газарт хүн амины хэрэг гарсан. Төрийн тусгай хамгаалалтын газрын ажилтан нь хамгаалж байсан хүнээ гадаадын улсад алдаж, улс эх орныхоо нэр хүндийг унагаалаа. Тиймээс бид П.Батаа гэдэг хүнийг огцортол тэмцэнэ.

 "Эх нутаг хүн зоноо хамгаалъя" ТББ-ын тэргүүн Б.Хандсүрэн:

Төрийн алтан хайрцагны бодлогыг барьж байсан хүмүүсээ алдчихаад интерполоор хайж болохгүй ээ. Тэднийг байнга хянаж байх ёстой П.Батаа гэдэг хүн тэднийг алдчихаад хариуцлага хүлээсэнгүй. Ч.Сайханбилэг 9 хоногийн чөлөө авч явчихаад эргэн ирээгүйгээр барахгүй гадаадаас лайваар мэдээлэл хийж тавлаж байна. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.