Д.Чинзориг Ираны шилдэг тамирчинг буулган авлаа

Сурталчилгаа
Д.Чинзориг Ираны шилдэг тамирчинг буулган авлаа

 

Пара-таеквондогийн төрөлд Г.Болор-Эрдэнэ мөнгөн медаль, Х.Энхтуяа, Ц.Даваачулуу нар хүрэл медаль, насанд хүрэгчдийн -63кг жинд Д.Чинзориг хүрэл медаль тус тус хүртлээ. ДАШТ, ААШТ-ий тус бүр дөрвөн удаагийн аварга Г.Болор-Эрдэнийн шигшээ тулааны бичлэгийг ЭНД дарж үзнэ үү. 

Өчигдөр буюу тэмцээний сүүлийн өдөр хуваарь ёсоор насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн -63кг, -80кг, эмэгтэйчүүдийн -67кг жингүүдийн тулаан явагдсан ба манай улсаас ОУХМ П.Тэмүүжин, ОУХМ Д.Чинзориг нар тулалдлаа.

Эрэгтэйчүүдийн -63кг жинд Д.Чинзориг эхний тулаандаа Ираны Бахрам Синатай тулалдах байсан ч Иран тамирчин хяналтын жиндээ орж чадаагүйн улмаас хасагдсан байна. Тиймээс Д.Чинзориг шууд хүрэл медалийн төлөө тус жинг тэргүүлэн тулалдсан 2019 оны ДАШТ-ий мөнгөн медальт Ираны Ахмади Сороуштэй ганган тулааныг үзүүлж ялалт байгууллаа. 

Улмаар хагас шигшээ тулаанд Жакарта-2018 Азийн наадмын мөнгө, Ази тивийн хошой хүрэл медальт Узбекистаны Пулатов Ниазтай тулалдаж ялагдан хүрэл медаль хүртлээ. 

Ливан улсын Бейрут хотноо байгаа манай шигшээ багийн тамирчид маргааш буюу зургаадугаар сарын 20-ны өдөр G2 ангиллын олон улсын "Beirut Open" тэмцээнд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно.  


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0