"Таны заавал сонсох 500 цомог" №86 The Doors, 'The Doors'
"Таны заавал сонсох 500 цомог" №86 The Doors, 'The Doors'

 

www.livetv.mn/music сайтын зүгээс дуу, хөгжим сонирхогчдодоо зориулан "Rolling Stone" сэтгүүлээс санал болгож буй "Таны заавал сонсох 500 цомог"-ийг цувралаар танилцуулж байна.

 

The Doors, "The Doors"

Гарсан он: 1967 он
Төрөл: Рок
Үргэлжлэх хугацаа: 44:48
Лэбэл: Elektra

Домогт "The Doors" хамтлагийн хэд хэдэн цомог "Таны заавал сонсох 500 цомог" жагсаалтад багтсан байдаг ба манай сайт өмнө нь 1967 онд гаргасан ‘Strange Days’, 1971 онд гаргасан ‘L.A. Woman’ цомгуудыг нь танилцуулж байсан билээ. 

Харин өнөөдөр тэдний хамгийн эхний буюу хамтлагийнхаа нэрээр 1967 онд гаргасан "The Doors" цомгийг танилцуулж байна. "The Doors" цомгийн тухай өгүүлэхэд хамгийн түрүүнд "Light My Fire" супер хит дуу санаанд тань орох нь дамжиггүй. Энэхүү дуу нь "The Doors" хамтлагийг болон тэдний анхны цомгийн өнгийг тодорхойлсон гэж болно. Зөвхөн энэ дуугаараа Греммигийн хүндэтгэлийн танхимд заларч, Конгрессын номын санд "соёлын түүхэн ач холбогдолтой уран бүтээл" нэрийн дор хадгалагдах болсон байна. 

Цомгийн эхний сингл болоод пянзны хамгийн эхний дуу болох "Break On Through (To the Other Side)" дууг бид хүүхэд ахуйдаа оросын алдарт "Ну Погоди" хүүхэлдэйн кинон дээрээс сонсож өссөн ч тухайн үедээ ямар хамтлагийн аялгуу болохыг мэддэггүй байлаа. 

"The Doors" цомог нийт 11 дуунаас бүрдэх ба хамгийн сүүлчийн бөгөөд хамгийн урт дуу нь "The End" юм. Гоцлол дуучин Жим Моррисон найз бүсгүйгээсээ салсны дараа уг дууг зохиосон байдаг.

"The Doors" 

А тал:

1. "Break On Through (To the Other Side)" 2:25
2. "Soul Kitchen" 3:30
3. "The Crystal Ship" 2:30
4. "Twentieth Century Fox" 2:30
5. "Alabama Song (Whisky Bar)" (Bertolt Brecht, Kurt Weill) 3:15
6. "Light My Fire" 6:50

В тал:

1. "Back Door Man" (Willie Dixon, Chester Burnett a.k.a. Howlin' Wolf) 3:30
2. "I Looked at You" 2:18
3. "End of the Night" 2:49
4. "Take It as It Comes" 2:13
5. "The End" 11:35
  

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл